Ирэх долоо хоногт буюу 2020 оны хоёрдугаар сарын 24-28-ны өдөр Монголын уламжлалт цагаан сар тохиох тул бүх хичээлийг монгол хэл, өв соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай холбоотой болон харилцах, хамтрах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэрэг агуулга, арга зүйн шийдэлтэй байхаар төлөвлөн бэлтгэлээ. Сар шинийн баярыг өнжих шийдвэр гарсан тул эрхэм суралцагчид та бүхэн теле хичээлдээ хамрагдан, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө зөвлөмжийг мөрдөөрэй. Харин эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь дэмжлэг үзүүлж, туслахаа мартуузай. Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна.
2020 онтой зэрэгцэн Хятад улсын Ухань хотын хүнсний захаас шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаатай тохиолдол бүртгэгдэв. Энэ вирусийн халдвар өмнө нь бүртгэгдэж байгаагүй короновирусийн шинэ төрөл юм. Уг омгийн вирусийн төрөлд та бидний сайн мэдэх SARS, EMRS зэрэг вирус ордог. Жишээлбэл, 2002, 2003 онд SARS вирусийн халдвар Азийн улс орнуудаар тархаж 8000 гаруй хүнд халдварлаж, улмаар 774 хүнийг нас барахад хүргэсэн билээ.