Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна

Цаг үеийн мэдээлэл
ЦААШ НЬ
цаг үеийн мэдээ

цаг үеийн мэдээ

Хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлье
ЦААШ НЬ
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 146 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 146 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

Манай цэцэрлэг 2018 оны 08 дугаар сард 12 бүлэг, 280 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад ороод байна.
ЦААШ НЬ
Зэмлэх гэдэг үг нь буруу явдалыг заан хэлэх гэсэн утгыг агуулдаг
Зэмлэх ёс бий болсон нь хүний алдаа дутагдлыг хэлэх ойлгуулах түүнийг дахин давтахгүйгээр засаж залруулдаг хэвшилтэй болгодог сурган хүмүүжүүлэх ухааны арга байжээ.Хүүхдийг хүмүүжүүлэх үүрэгтэйгээс гадна хүүхдийн хийсэн хэргийг эргэцүүлэн бодуулах, гэмшүүлэх хайрлан энэрэх зэрэг олон талын ач холбогдолтой тул бидний өвөг дээдэс хойч үеэ зэмлэх аргаар сурган хүмүүжүүлж иржээ.
Зэмлэх арга нь дотроо сануулах, егөөдөх, тавлах, аашлах, загнах, айлгах сүрдүүлэх ичээх шоглох, шүүмжлэх зэрэг өнгө өнгийн аястай байдаг.
Зэмлэлийг монголчууд дараах байдлаар хэрэглэж иржээ.

1. Тухайн хүүхдийн зан байдал болон онцлогт нь тохируулж зэмлэдэг.

Жишээлбэл: Ууртай буюу аймхай хүүхдийг нам, тайван байдлаар зөөлөн дуугаар зэмлэдэг.

2. Олон дахин байнга зэмлэхийг үр дүнгүй хэмээн үздэг.

  Иймдээ ч

  олон давтвал улиг

  Цөөн давтвал билиг

3. Хүүхдийг үеийн хүүхдүүд болон олон хүмүүсийн дотор зэмлэдэггүй. Болчимгүй зүйл хийвэл хоолойгоо засаж, сүрхий харах зэргээр дохио өгөх байдлаар зэмлэдэг

Хүүхдийг зүхэх, доромжлох зодох зэргээр зэмлэдэггүй.

Энэ нь бага насны хүүхдэд сэтгэл санаанд нь маш хүнд тусдаг төдийгүй хүүхдийн урмыг хугалдаг. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал хэмээх хэлц үг ч үүнтэй холбоотой.

5. Хааяа нэг торгуулийн арга хэрэглэн зэмлэх ёс бий.

 Голцуу эрх, хүний өгсөн юм чамлаад авдаггүй хүүхдийг чихэр өгөөд голоод байвал өөр хүүхдэд өгч зэмлэдэг.