Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна

Цаг үеийн мэдээлэл
ЦААШ НЬ
цаг үеийн мэдээ

цаг үеийн мэдээ

Хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлье
ЦААШ НЬ
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 146 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 146 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

Манай цэцэрлэг 2018 оны 08 дугаар сард 12 бүлэг, 280 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад ороод байна.
ЦААШ НЬ

https://youtu.be/HCLqogi4bmo

 

Хог хаягдал Хог хаягдал гэж хүний хэрэглээнээс гарсан эд юмсыг хэлдэг бөгөөд хатуу шингэн хий төлөвт орших энгийн болон аюултай хог хаягдлууд хүний өдөр тутмын амьдрал, аж үйлдвэрлэл, уул уурхай, газар тариалан эрхлэлтээс үүсч байдаг байна. Хог хаягдал дэлхий дээр тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд 2050 он гэхэд дэлхий дээрх хог хаягдлын хэмжээ 3.4 тэрбум тонн хүрнэ гэсэн судалгаа байдаг. Өдрөөс өдөрт хэмжээ нь өсөн нэмэгдэж буй хог хаягдал нь ус, хөрс, агаарт нөлөөлөн байгаль орчны бохирдлыг бий болгож улмаар хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, ан амьтдын амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэн тоо толгойг нь хорогдуулах хүчин зүйлийн нэг болдог. Манай дэлхий дээр нэг жилийн хугацаанд 2.12 биллион тонн хог хаягдал хаягддаг бол монгол орны хувьд 2018 онд нийт 3.3 тонн хог хаягдал хаягдсан нь сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад Монгол Улсын хэмжээнд үүсч буй хог хаягдлын хэмжээ 4 дахин нэмэгдсэнийг харуулж байна. Нийт үүсч буй хог хаягдлаас улаанбаатар хотын хувьд 17.5%-ийг, орон нутагт 0.06% хувийг дахин боловсруулж байгаа гэсэн үзүүлэлт байдаг бол үлдсэн буюу дийлэнх хог хаягдлыг хөрсөнд дарж булдаг байна. Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын бүтцийн судалгаанаас харахад монгол улсын хэмжээнд үүсч буй нийт хог хаягдлын 41.8% нь Улаанбаатар хот дангаараа эзэлж байгаа бол үлдсэн 58%-ийг орон нутгуудаас үүсч байгаа хог хаягдал эзлэж байгаа бөгөөд бүтцийн хувьд хүнсний хаягдал, шил, цаас, хуванцар сав гэсэн хаягдлууд дийлэнх хувийг эзэлж байгааг харж болох юм. Дэлхийд нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээгээр өдөрт 1 хүн 5.72 кг хог хаягдал үүсгэдэг кувейт улс тэргүүлдэг бол улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын бүтцийн судалгаанаас харахад монгол улсад нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээ зуны улиралд өдөрт 521 гр хог хаягдал, өвлийн улиралд 1,038 гр байгаа нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дундаж үзүүлэлт хэдий ч манай улсын нийслэл улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын 3-рт бичигдэж байгаа нь биднийг хог хаягдлаа ангилж, ил задгай хаяхгүй байхад анхаарах шаардлагатайг илтгэж байна. Хог хаягдлыг багасгах, сөрөг нөлөөг бууруулахын тулд авч буй арга хэмжээг цогцоор нь хог хаягдлын менежмент гэж нэрлэдэг. хог хаягдлын менежментэд устгах булшлах, сэргээн засварлах, дахин боловсруулах, дахин ашиглах, хог хаягдлыг бууруулах, үүсэхээс сэргийлэх гэсэн үндсэн элементүүд багтдаг бөгөөд үүсэхээс сэргийлэх нь хамгийн сайн сонголт болдог. 5R зарчим, 5R зарчим нь хог хаягдлаа багасгах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь үүсгэхээс татгалзах, дахин боловсруулах, дахин ашиглах, хуучин эд зүйлээ сэргээн засварлах замаар хог хаягдлыг бууруулж, үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилготой зарчим юм. Хариуцлагатай, тогтвортой хэрэглээтэй иргэн байх нь хог хаягдлыг бууруулах хамгийн чухал хүчин зүйл бөгөөд, өөрийн амьдарч буй орчноо хоггүй, цэвэр байлгахын тулд хүн бүр хогоо ангилж хэвших, хог хаягдал үүсгэхээс зайлсхийх, минималист болон хог хаягдалгүй амьдралын хэв маягт суралцах гэсэн байгальд ээлтэй 3 дадал хэвшилд суралцаарай. Хог хаягдлыг ангилан хаяснаар бид хэрэглээнээс гарсан эд юмсыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улмаар байгалийн нөөцийг дахин дахин үрэлгүйгээр эцсийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгодог. ингэхийн тулд бид бүхэн хог хаягдлаа зөв ангилах хэрэгтэй бөгөөд юу ангилж болохгүйг сайн мэддэг байх хэрэгтэй юм. нэг удаагийн цаасан аяганд шингэнийг нэвтрүүлэхгүй барих зорилгоор 5 хүртэлх хувийн хуванцар бүрхүүл агуулагдаж байдаг бөгөөд энэ нь түүнийг ангилан ялгах боломжгүй хог хаягдал болгодог. мөн хэрэглэсэн салфетка, скочны наалттай цаас, саатай бэлгийн боодол, тостой картон цаас, толь зэрэг бүтээгдэхүүнийг дахин боловсруулах боломжгүй байдаг. Хог хаягдлын байгальд задран шингэх хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд зарим хог хаягдал хөрс, усыг урт хугацаанд бохируулах сөрөг нөлөөтэй байдаг. хогоо ангилан ялгаж ил задгай хаяхгүй байснаар эдгээр бохирдлыг үүсгэхгүй байх боломжтой. Хариуцлагатай хэрэглээтэй иргэн байх нь хог хаягдлыг бууруулах чухал хүчин зүйл тул та бүхэн дараах байгальд ээлтэй дадал хэвшилд суралцаарай.